Гадаад харилцааFocusШинэ мэдээ

“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг үргэлжлүүлнэ

Монгол Улсын гадаад сурталчилгааны үйл ажиллагааг нэгдмэл удирдлага, зохицуулалтаар хангах зорилго бүхий “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Зөвлөлийн ээлжит хурал /2020.08.26/ боллоо.

Хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 2016-2019 оны хугацаанд нийт 316 ажил төлөвлөж, 650 гаруй арга хэмжээг дотоод, гадаадад үр дүнтэй зохион байгуулсан ба өнгөрсөн жилүүдэд хөтөлбөр 90-ээс дээш хувиар хэрэгжиж ирсэн байна. “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг энэ онд хэрэгжүүлж дуусган, үр дүнг Засгийн газарт танилцуулах юм.

Хурлаар  тус хөтөлбөрийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт, оны сүүлийн хагаст анхаарах асуудлуудыг хэлэлцэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close