Хууль эрх зүйШинэ мэдээ

Зөвшөөрөлгүй эм барьсан байгууллагад торгууль оногдуулжээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу  Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй “Ниппон наран трейд” ХХК-ийн “Эм эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж” импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Тус шалгалтаар “Ниппон наран трейд” ХХК нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эм барих үйл ажиллагаа явуулж байсан тул зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн есдүгээр заалтыг үндэслэн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close