ЭМЯГадаад харилцааНийтлэлОнцлохШинэ мэдээ

Эрүүл мэндийн салбарт хяналт шалгалт шаардлагатай

Эрүүл мэндийн салбар дахь олон жилийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Бангладеш Улс ил тод, хариуцлагатай байдал, зохих хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах шаардлагатай хэмээн шинжээчид үзэж байна. Маш буруу үйл ажиллагааны улмаас тус улсын корона вирусын нөхцөл байдал улам хүндэрсэн хэмээн эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, ковид 19-тэй холбоотой асуудлаарх хурлын үеэр онцлов.

Үндсэн эрхийг хамгаалах хороо, иргэний нийгмийн платформ дээрх уулзалтыг зохион байгуулсан ба корона вирусын халдвартай холбоотой хямрал тус улсын эрүүл мэндийн салбар ямар ядмаг байгааг харууллаа хэмээн уулзалтыг даргалагч хуульч Шахдин Малик онцлов. Хямралын эерэг тал нь гэвэл эрүүл мэндийн салбарын сул талуудыг нээж харуулсан ба тус салбар дахь асуудлыг шийдвэрлэхэд тэднийг оролцуулахад хүргэсэн ажээ. Цар тахалтай тэмцэж буй энэ үед Засгийн газар эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэж оролдож буй боловч өнөөгийн байдлаар амжилтад хүрэхгүй байна. Мөн тэрээр Эрүүл мэндийн сайд Захид Маликийг тус салбар дахь зөрчлүүд, сул дорой байдалд буруутгав. Засгийн эрхийг барьж буй намд Эрүүл мэндийн яамыг тэргүүлэх өөр хүн байдаггүй бололтой хэмээн тэр дургүйцлээ илэрхийлэв.

Цар тахалд бэлэн бус байснаас шалтгаалан корона вирусын халдвар аваагүй өвчтөнүүд хохирч байгааг Дакагийн Их сургуулийн профессор Асиф Назрул корона вирусийн нөхцөл байдлын танилцуулагад дурдав. Корона вирусыг оношлох, тус вирусээс хамгаалах маск болон бусад асуудалтай холбоотойгоор тэрээр хэлэхдээ “хамгийн санаа зовоож буй асуудал бол тус салбарын ил тод байдал алдагдаж, мэдээлэл авах боломжгүй болсон явдал юм” гэжээ. Энэхүү нөхцөл байдалд зохих байгууллагууд буруутай этгээдэд хариуцлага тооцож байхыг тэрээр шаардав. Хэрэв эрүүл мэндийн салбарын оролцогч талуудад хариуцлага тооцохгүй бол хямралд орсон эрүүл мэндийн салбарыг сэргээхэд хүнд байх болно гэж тэр үзэв.

Бангладеш Улсад ковид-19 халдвар гуравдугаар сарын эхээр тархаж эхэлсэн. Гэтэл тус улс үүнтэй тэмцэхэд бэлэн бус байсан хэмээн нийгмийн эрүүл мэндийн салбарын шинжээч Тауфик Жоардер ярив. Тэрээр цар тахал эхлэхээс өмнө буюу өнгөрсөн оны 10 дугаар сард нийтлэгдсэн дэлхийн эрүүл мэндийн салбарын дүр зургийг гаргахдаа Бангладеш Улсын эрүүл мэндийн салбар таруухан дүр зурагтай гарч байсан хэмээн тэрээр мэдэгдэв. Тус үнэлгээгээр Банглакеш Улс 113 дугаар байрт байгаа нь тус улсын эрүүл мэндийн салбар ямар түвшинд байгааг илтгэж байна хэмээн Жоардер нэмж ярив. Салбар дахь хамтын ажиллагааны дутмаг явдлаас гадна муу үйлчилгээ үзүүлсэнд хариуцлага тооцох явдлыг хангах зорилгоор тус салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатайг тэрээр онцлов.

Бангладеш Улс эрүүл мэндийн салбарт төсвийн хөрөнгийн өчүүхэн хэсгийг зарцуулдаг нь дэлхийд доогуур тооцогддог. Улсын хэмжээнд 16000 эмнэлэг байдаг ба эдгээрийг зохицуулдаг хууль байхгүйг экологийн чиглэлээр ажилладаг Сайеда Резвана Хасан ярив. Хэрэв бүх зүйлийг зохих ёсоор төлөвлөсөн байсан бол хямрал нүүрлэхээс өмнө эмнэлгүүд эрүүл мэндийн тусламжийг үзүүлж чадах байсан юм хэмээн тэрээр ярив. Тэрээр цаашид эрүүл мэндийн салбарын үйлчилгээг сайжруулах үүднээс эрүүл мэндийн салбарт зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, иргэний нийгмийн байгууллагын платформ байгуулахыг уриалав.

Яамдын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд Халдварт өвчний тухай 2018 оны хуулийн зүйл заалтад (Урьдчилан сэргийлэх, хянах, устгах) нийцэхгүй байгааг Барристер Сара Хоссайн онцлов. Орлого багатай, эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх зөрчигдөж, ихэнхи санаачлагууд хууль тогтоомжид нийцэхгүй байгааг тэрээр онцлов. Үүнээс гадна ковид-19-ийг оношлох, эмчлэхэд учирч буй хүндрэлүүдийн талаар ихэнхи тохиолдолд олон нийт мэдээлэлгүй байгааг тэрээр нэмж ярив.

Эрүүл мэндийн салбар дахь авлигын асуудлыг нуун дарагдуулах явдалд Засгийн газар анхаарч байгаа боловч зөрчлүүдийг таслан зогсооход ажиллахгүй байна хэмээн Транспэрэнси интернэшнл Бангладеш төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ифтехару Заман тэмдэглэв. Мөн тэрээр Засгийн газар иргэдэд үйлчлэх бус Эрүүл мэндийн салбарын асуудлаас үүдэлтэй маргаанаас урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулж байна хэмээн шүүмжлэв. Төрөл бүрийн төсөл санхүүжүүлж буй донор байгууллагууд ч хариуцлагатай хандах ёстойг тэрээр онцлов. Хэрэв тэд төслийн шаардлагыг хангах өөрсдийн үүргийг хэрэгжүүлж байсан бол авлига гарах боломж бага байсныг мөн онцлов.

Эх сурвалж

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close