Засгийн газарГадаад харилцааОнцлохШинэ мэдээ

Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзав

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлэхдээ, Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын харилцаа нийгмийн бүхий л салбарт амжилттай хөгжиж байна. Тэр дундаа сүүлийн жилүүдэд батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаагийн жишээ нь цэргийн сургалт болон спортын чиглэлээр хамтарсан арга хэмжээ тогтмол зохион байгуулагдаж байгаа явдал бөгөөд цаашид олон чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгааг тэмдэглэв.

Түүнчлэн хоёр орны Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд мөр зэрэгцэн амжилттай үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.

Элчин сайд Филип Малон цэргийн мэргэжлийн алба хаагч Батлан хамгаалахын сайдаар томилогдсонд баяр хүргээд, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлж, хөгжүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close