УИХОнцлохШинэ мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн ажиллагаа эхэлж байна.Энэ нь 2020 оны сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ-ын анхны ээлжит бус чуулган юм. Ээлжит бус чуулганы нээлтэд Монгол дахь гадаад орнуудын Элчин сайдууд болон олон улсын байгууллагуудын удирдлагууд цахимаар оролцож байна.

Чуулганаар Засгийн газрын 2024 он хүртэлх төлөвлөгөө, мөрийн хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилтийг хэлэлцэхээс гадна 2020 оны улсын төсөвт тодотгол хийж, орон нутгийн сонгуулиас урьтаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх зэрэг цаг алдалгүй шийдэх асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал:

1. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл;
2. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл;
3. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
4. “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;
5. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд;
7. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг;
8. “Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
9. “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл.

Ээлжит бус чуулган нээлтээ хийсний дараа шууд УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар байр сууриа нэгтгэх юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close