Орон нутагШинэ мэдээ
Танихгүй хүнээс тарвага авсан гэх зөрчлийг шалгаж байна
Ховд аймгийн Жаргалант сумын иргэн “О” Буянт сумаас ирж байх замд зүс танихгүй хүнээс нэг ширхэг тарвага худалдаж авсан зөрчлийг илрүүлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Баян-Өлгий аймаг тарваганы тахлын голомттой, 2019 онд тарваган тахлын өвчин гарч нэг гэрийн 2 хүн нас барьсан тохиолдол гарч байсан.
Иймд ард иргэдэд тарваганы мах идэхгүй, эмчилгээний зориулалтаар эд, эрхтнийг хэрэглэхгүй байхыг АНХААРУУЛЖ, өөрийгөө болон бусдын амь насанд хохирол учруулахгүй байхыг УРИАЛЖ байна