НийгэмОнцлохШинэ мэдээ

Онцгой байдлын байгууллага олон улсын ISO стандартууд нэвтрүүллээ

Онцгой байдлын байгууллагаас албаны хэмжээнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018, эрсдэлийн менежментийн  ISO 31000:2010, нийгмийн хариуцлагын ISO 26000:2010 стандартыг тус тус нэвтрүүлж, өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа.

 Албаны хэмжээнд 2020 онд дэвшүүлсэн “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацийг нэвтрүүлэх зорилт”-ыг хүрээнд дээрх олон улсын стандартуудыг нэвтрүүлээд байна.

Ингэснээр Онцгой байдлын байгууллага нь төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудаас анх удаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллага боллоо.

Стандартуудыг нэвтрүүлснээр гамшгаас хамгаалах удирдлагын системийг бэхжүүлж, менежментийн хувьд бусад олон улсын стандартуудыг нэвтрүүлэх үндэс суурь нь болж байгаагаараа онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close