ОнцлохНийслэлШинэ мэдээ

Тоосгон граш, чингэлгүүдийг албадан буулгаж газар чөлөөллөө

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/513 дугаар газрын зөрчил арилах захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны иргэд болон 136 цэцэрлэгээс удаа дараа ирүүлсэн гомдлын дагуу 22Б байрны зүүн талд байрлах 15 тоосгон граш, гурван төмөр чингэлэгийг албадан буулгаж газар чөлөөллөө.

Тус хороо нь барилгажилт ихтэй, хүн ам шигүү суурьшсан, хүүхэд тоглох, хөгшид нарлаад суух нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж байхгүй. Хорооллын дунд байдаг ганц цэцэрлэгээ ийнхүү тоосгон гарааш, төмөр чингэлгээр дугуйруулан хашжээ. 22Б байрны зөвхөн зүүн талд гэхэд 10-аас дээш жилийн насжилттай хуучин тоосгон гарааш 26, төмөр чингэлэг гурав байна.

Хичээлийн шинэ жилээс өмнө газар чөлөөлөлт хийгдэж байгаад оршин суугчид баяртай байгаа бол гараашийн эзэд бухимдалтай байгаа аж.

Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны Засаг дарга Г.Ариунболд “Манай хороонд нийтийн эзэмшлийн зам талбай битгий хэл хоёр машин зөрөөд өнгөрөх зайгүй болчихоод байна. Тухайлбал, 21Б байрны орчимд ямар сул чөлөөтэй талбайгүй болохоор хоёр эгнээтэй замын нэг урсгалд оршин суугчид машинаа тавьдаг.

Нэг урсгалаар нь машинууд зохицоод зөрж өнгөрдөг. Эдгээр тоосгон гараашийг буулгаж, нийтийн эзэмшилд өгч ногоон байгууламж бүхий тоглоомын талбай байгуулах эсвэл цэцэрлэг сургуульд зориулж авах саналыг оршин суугчид удаа дараа ирүүлсэн. Энэ бол нийтийн эрх ашгийн төлөө хийгдэж байгаа арга хэмжээ юм” гэлээ.

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ц.Отгонбямба “Өнөөдрийн буулгалтаар 15 граш, 40 тн гурван ширхэг төмөр чингэлэг албадан буулгаж газрыг чөлөөллөө. Цаашид 28 гарааш буулгаж газрыг бүрэн чөлөөлж, нийтийн эзэмшилд хүлээлгэн өгөх болно” гэв. 22Б байрны зүүн талд газар чөлөөлөлт хийгдсэнээр мянга гаруй м2 талбай нийтийн эзэмшилд шилжих юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close