Хууль эрх зүйШинэ мэдээ

Бог малын муудсан гүзээг чингэлэгт хадгалж байжээ

НМХГ-аас Налайх дүүргийн 1-р хорооны 27, 28 дугаар гудамжны орчмоос эвгүй, өмхий үнэр гараад байна гэсэн иргэдийн гомдлыг тусгасан тус хорооны засаг даргын 153 дугаартай албан бичгийн дагуу хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар чингэлэг болон хашаанд ихээхэн хэмжээний давсалсан, муудаж үнэр орсон бог малын гүзээ байсныг хогийн цэг рүү ачуулсан байна. Мөн  чингэлэг, хашаанд хлорын шохойн уусмалаар ариутгал, халдваргүйтгэл хийлгүүлэн, зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ авчээ.  

Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close