Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн анхааралд
Татварын ерөнхий хууль/шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө бүртгүүлсэн хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээллээ 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан харьяалагдах улсын бүртгэлийн байгууллагад хандаж бүртгүүлсэн байхыг анхааруулж байна.
Хуулийн этгээд эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/1327 дугаар тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-12 маягт/”-ийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөнө.
Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой мэдээллийг https://burtgel.gov.mn/post/43951 холбоосоор харна уу.
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР