Засгийн газарГадаад харилцааОнцлохШинэ мэдээ

Г.Сайханбаяр: БНХАУ-ын өгсөн тусламж том дэмжлэг болж байна

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав.

Хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тасралтгүй өргөжин хөгжиж, олон бодит үр дүнд хүрч буйг уулзалтын үеэр хоёр тал илэрхийлэв. Хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаад сэтгэл хангалуун байгааг харилцан илэрхийлж, цаашид олон хэлбэр агуулгаар хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцлоо.  

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр уулзалтын үеэр хэлэхдээ, халдварт өвчинтэй тэмцэж буй энэ хүнд бэрх цаг үеийг бүх нийтээрээ эвлэлдэн нэгдэж, хүчээ нэгтгэн даван туулж чадна гэдэгт итгэл төгс байгааг илэрхийлээд Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэг нь тусгаарлалт, эмчилгээний гол эмнэлгийн нэг болон ажиллаж байна. 

Энэ чухал хариуцлагатай үед эмнэлгийн хамгаалах хувцас, гутал, нүдний шил, шүүлтүүртэй болон нэг удаагийн амны хаалт, зайнаас халуун хэмжигч зэрэг эмнэлгийн хэрэгслийг БНХАУ-ын БХЯ-наас тусламжаар өгсөн нь манай цэргийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид энэ хүнд цар тахлыг эрсдэлгүй даван гарахад маш том дэмжлэг болж байгааг онцлон тэмдэглэлээ. 

Ноён Элчин сайд Цай Вэньруй өнөөдөр хил хязгааргүй тархаж буй цар тахалтай тэмцэхэд хамгийн түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын ард түмэн БНХАУ-д тусласан явдалд чинь сэтгэлийн талархал илэрхийлээд цаашид цар тахлын халдварыг зогсооход Хятад Улс бүх талаар туслахаа илэрхийллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close