“Орон сууц нийлүүлэх” иргэн, ААН-үүдийг урьж байна
Ковид-19 цар тахлын голомтод ажиллаж байгаа Төрийн жинхэнэ болон тусгай албан хаагчдад түрээслээд өмчлөх орон сууц өмчлүүлэх зорилгоор “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь зах зээл дээр ашиглалтад орсон орон сууцнаас өөрийн мэдээллийн санд нээлттэйгээр бүртгэн сонголтыг тухайн иргэнээр сонгуулах хүсэлтэй иргэн аж ахуй нэгжүүдийг урьж байна.
Нээлттэй бүртгэлийн нэр: Иргэдийн сонголтонд үндэслэж худалдан авах нөхцөлтэй Орон сууц нийлүүлэхэд санал болгох.
Шаардлага:
- Ашиглалтад орсон шинэ орон сууц.
- 2020 оны 8, 9 дүгээр сард комисс хүлээн авах боломжтой шинэ орон сууц.
- Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөрийн үүрэг хүлээгээгүй.
- Батлагдсан зургийн дагуу баригдсан.
- Барилга орон сууц нь чанар стандартын шаардлага хангасан материалаар баригдсан байх.
- Зах зээл дээр борлуулж буй нэрлэсэн үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэх боломжтой байх.
- Барилга орон сууц нь ногоон байгуулмж, хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоолыг шийдвэрлэсэн.
Дээрх шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлттэй иргэн, аж ахуйн нэгж нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дотор эхний ээлжинд дараах материалыг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д бичгээр ирүүлнэ. Үүнд:
- Төсөлд хамрагдах албан хүсэлт
- Санал болгож буй барилга, орон сууцны танилцуулга, мэдээ мэдээлэл
/Байршил, гадаад орчны зураг, санал болгож буй орон сууцны дотоод зохион байгуулалтын зураг, талбай, үнэ, санал болгох нөхцөл/
Хаяг: Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Экспресс цамхаг
2 давхар, 206 тоот Утас: 7000-6953
“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ХК