НийгэмFocusШинэ мэдээ

Цэргийн ёслолын ажиллагаа зохион байгууллаа

Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Төрийн далбааны өдрийг тохиолдуулан нэгдсэн тооллого хийж, цэргийн ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ажил хөдөлмөртөө амжилт гаргасан албан хаагчдыг Батлан хамгаалахын сайд, Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар шагнаж урамшуулсан юм.

Ёслолын ажиллагааны үед “Батлан хамгаалах яамны хүндэт тэмдэг”-ээр ХЗЦК-ын Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн дарга хурандаа Б.Батмөнх, “Дайчин алдар” 1, 2, 3, “Эх орны төлөө” 1, 2, 3 болон “Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медаль”-аар ажил хөдөлмөртөө амжилт гаргасан бүрэлдэхүүнийг шагнасныг бригадын генерал Б.Амгаланбаатар, хурандаа О.Эрдэнэбаатар нар гардуулан өглөө.

Энэ жил Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Хуурай замын цэргийн 660 орчим албан хаагч батлан хамгаалах салбарын шагналаар ийнхүү шагнагдаж, өнөөдөр шагналаа гардан авч байна.

Хуурай замын цэргийн командлалын ажилтан, алба хаагчид цэргийн ёслолын ажиллагаанд үндэсний хувцасаараа жигдрэн оролцсон нь хүндэтгэл, бахархалыг төрүүлж байв. Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатар бие бүрэлдэхүүнд хандаж баярын мэндчилгээ дэвшүүлэн, сайхан наадахыг хүсэн ерөөлөө.

Дэд хурандаа Б.Золзаяа

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close