FocusНийгэмШинэ мэдээ
“Яараад яахав дээ” аянд “The Hu” хамтлаг нэгдлээ

Монгол үндэстний хөгжмийг рок урсгалтай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок буюу дэлхийд танигдсан “The Hu” хамтлаг “Яараад яахав дээ” аянд нэгдэж, иргэдийг нэгдэхийг уриаллаа.
Дашрамд дуулгахад, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг уриалсан “Яараад яахав дээ” аяныг Цагдаагийн ерөнхий газраас хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна.





