Орон нутагЭрүүл мэндFocusШинэ мэдээ

Алтанбулаг боомтоор энэ сарын 5-6-нд нийт 215 иргэнийг татан авжээ

Улсын Онцгой комиссийн шийдвэрээр долдугаар сарын 5-6-нд Алтанбулан боомтоор иргэдээ татан авлаа. 

ОХУ-аас иргэдээ татан авах үеэр Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг хэмжин, “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажилласан байна. 

Долдугаар сарын 5-ны өдөр долоон зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 136 зорчигчийг ажиглалтад нийт 143 иргэнийг тусгаарлахаар холбогдох газруудад шилжүүлсэн юм. Харин долдугаар сарын 6-ны өдөр таван зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 67 зорчигчийг ажиглалтад тусгаарлахаар Эрдэнэт хотруу шилжүүлжээ. 

Ингэснээр долдугаар сарын 5-6-ны өдрүүдэд нийт 215 иргэнийг татан авлаа.

Arslan.mn

Эх сурвалж:  Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close