Нийгэм

ЭМД-ын хөнгөлөлтөөр үйлчлэх рашаан сувиллууд

Зуны урин дулаан айлчлан ирсэн энэ үед иргэд амралт, рашаан сувиллаар үйлчлүүлэх үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгддэг. Сувиллын тусламж үйлчилгээ нь сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг онцлогтой. Энэ онд нийслэлийн хэмжээнд 24, орон нутагт 34 рашаан сувилал Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан даатгуулагчдад үйлчилгээ үзүүлж байна.

Сувилалд нэг удаа үйлчлүүлсэн буюу 5-аас дээш хоног хэвтэн эмчлүүлсэн даатгуулагч үндсэн төлбөрөөс 250 мянган төгрөг хөнгөлнө. Өөрөөр хэлбэл, сувиллын үндсэн төлбөрт даатгуулагчийн хэвтсэн орны төлбөр, хоол, эмчилгээ болон бусад зардал багтдаг. Өнгөрсөн оныг хүртэл сувиллын тусламж үйлчилгээг 110 мянган төгрөгөөр тооцдог байсан бол 2020 оны хоёрдугаар сараас эхлэн 250 мянган төгрөгөөр санхүүжүүлэх болсон. Сувиллаас үзүүлэх тусламж үйлчилгээ нь уламжлалт бариа, заслын үйлчилгээ, рашаан, шавар элсэн эмчилгээ зэрэг ордог байна.

ЭМД-ын хөнгөлөлтөөр  үйлчлэх РАШААН СУВИЛЛУУД

Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close