ЭЕШ-ыг зохион байгуулах төвүүдийн байршлууд

Улсын Онцгой комисс өчигдөр хуралдаж Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 7 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан юм. Шалгалтыг зохион байгуулахдаа Монгол Улсын Засгийн газар, УОК-ын тогтоолоор баталгаажиж, ЭМЯ-аас боловсруулан гаргасан халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын бүхий л дэглэмийг сайтар сахиж, ажиллахыг үүрэг болгосон юм.
2020 онд Улсын хэмжээнд 30,902 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд нийт шалгуулагчдын 27,999 нь энэ онд ЕБС төгсөж буй, 2,903 нь өмнөх онуудад Ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид байна.
ЭЕШ-ыг долоодугаар сарын 2-ны өдөр 10:00 цагаас эхлэн Монголын түүх, англи хэл, долдугаар сарын 3-ны өдөр хими, газарзүй, нийгмийн ухаан, долдугаар сарын 4-ний өдөр биологи, математик, долдугаар сарын 5-ны өдөр физик, орос хэл, монгол хэлний шалгалт тус тус зохион байгуулна.
Ингээд ЭЕШ-ыг зохион байгуулах төвүүдийн байршлуудыг танилцуулж байна.






