Гадаад харилцааFocusШинэ мэдээ

500 ширхэг нүүрний хаалт бэлэглэв

ТИКА буюу Бүгд найрамдах Турк улсын Соёл, Аялал жуулчлалын яамны харьяа Туркийн хамтын ажиллагааг зохицуулах агентлаг нь Төв Ази, Зүүн Европ, Кавказ болон шинээр тусгаар тогтносон Балканы орнуудын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 1992 онд байгуулагдсан. 

ТИКА нь хүмүүнлэгийн олон арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд энэ удаад Коронавирусийн цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэгт 500 ширхэг нүүрний хаалтыг хандивлав. Дээрх нүүрний хаалтуудыг ТИКА-гийн хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр Цэргийн төв эмнэлгийн дарга, хурандаа С.Батболдод хүлээлгэн өгсөн бөгөөд, энэ арга хэмжээнд БНТУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташе, хурандаа Тамэр Аккан болон албаны бусад хүмүүс байлцлаа. Хандиваар ирсэн нүүрний хаалтуудыг ТИКА-гийн буцалтгүй тусламжаар ШУТИС, МУИС-д байгуулсан 3D хэвлэлийн танхимуудад үйлдвэрлэсэн юм.

Мөн арга хэмжээний үеэр яамны Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батбаяр, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал, хурандаа Б.Өлзийхуяг нар ТИКА-гийн хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр болон  хурандаа Тамер Аккан нартай уулзаж цаашдын хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close