WorldШинэ мэдээ

“Төв болон зүүн өмнөд Европчууд авлигыг хүлээн зөвшөөрдөг”

Европын холбоонд 2004 оноос хойш нэгдсэн шинэ гишүүн орнууд (үүнд хуучин социалист орнууд бүгд багтдаг)-ын иргэдийн дунд төрийн захиргааны байгууллага болон төрийн үйлчилгээний байгууллагаас ямар нэгэн үйлчилгээ авахын тулд бэлэг өгөх эсвэл мөнгө өгөх нь байж болох зүйл гэж үзэх түвшин баруун европын иргэдийг бодвол өндөр байгааг Eurobarometer-ийн шинэ судалгаа харуулж байна.

Европын холбооны 27.5 мянган хүний дунд явуулсан судалгаанд үндэслэн Eurobarometer нь авлигыг хүлээн зөвшөөрөх байдлын индексийг гаргажээ. Судалгааны дүнгээр авлигыг хүлээн зөвшөөрөх байдал хамгийн өндөр улс нь Унгар улс болж байна. Тус улсад оролцогчдын зөвхөн 38% нь тухайн албан тушаалтнуудад хээл хахууль санал болгох явдлаар хэмжигдсэн авлигыг байж болохгүй зүйл гэж үзсэн байна.

Унгар улсын дараагаар Латви улс 39%, Чех улс 41%, Хорват улс 46% нь авлигыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна. Харин уг жагсаалтын нөгөө хэсэгт авлигыг хүлээн зөвшөөрөх байдал хамгийн бага буюу Португал улсад 88%, Финлянд улсад 83%, Испани улсад 81% нь авлигыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариулжээ.

Зүүн Европын гишүүн улсуудын хувьд Словени улс 73%, Польш улс 71%, Эстони улс 70% нь авлигыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Европын холбооны гишүүн орнуудын дунджаас дээгүүр байв.

Бүс нутгийн хувьд харилцан адилгүй байгаа ч судалгаанд оролцогчдын дийлэнх нь авлигын ямар нэгэн үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн хэвээр байна.

Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагаас ямар нэгэн үйлчилгээ авахын тулд  бэлэг өгөх, мөнгө өгөх нь байж болох зүйл гэж судалгаанд оролцогчдын дийлэнх нь үзсэн Европын холбооны 2 улс нь Унгар, Словак болж байна.

Гэсэн хэдий ч 2017 оны 10 дугаар сарын судалгаанаас хойш авлигыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байсан хувь хэмжээ Европын холбооны Зүүн хэсгийн зарим улсын хувьд өсөн нэмэгдсэн байна.

Үүнтэй адилаар Латви, Унгар, Чех улсаас санал асуулгад оролцогчдын дийлэнх нь төрийн захиргааны байгууллага эсвэл төрийн албанаас ямар нэгэн үйлчилгээ авахын тулд бэлэг өгөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Дахин хэлэхэд авлигыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй гэж хариулсан хүмүүсийн хувь хэмжээ хэд хэдэн улсад буюу ялангуяа Польш, Словак, Латви зэрэг улсад нэмэгдсэн байна.

Европын холбооны орнуудаас судалгаанд оролцогчдын 71% нь авлигыг өргөн тархсан гэж үзэж байгаа бөгөөд энэ нь 2017 оны судалгааны дүнгээс 3 пунктээр өссөн үзүүлэлт юм. Хорват Улсаас судалгаанд оролцогчдын 97% нь авлигыг өргөн тархсан гэж хариулжээ.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 26% нь өдөр тутмын амьдралдаа авлигын асуудалд биечлэн өртдөг гэж хариулсан. Энэ үзүүлэлт Румынд хамгийн өндөр буюу 64% байсан.

Эх сурвалж

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close