Киргизын Ерөнхий сайд асан Сапар Исаковт 18 жил хорих ял оногдуулжээ
Киргиз Улсын Ерөнхий сайдаар 2017-2018 онд ажиллаж байсан Сапар Исаковыг авлигын хэрэгт буруутган шүүхээс 18 жил хорих ял оногдуулжээ.
Түүхийн музей болон Чолпон-Ате амралт, зугаалгын газрыг засварлах, тэдгээрт зориулан тоног төхөөрөмж худалдан авахдаа төсвийн хөрөнгийг хууль зөрчин зарцуулсан асуудлаар 2018 оны зун эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Сапар Исаков уг хэргийн гол эзэн, буруутан нь болсон байна.
Ерөнхий сайд асан болон бусад албан тушаалтнуудын хамсан үйлдсэн хэргийн улсын төсөвт учруулсан хохирлын хэмжээ 307.7 сая сом /ойролцоогоор 306 сая рубль/ болох нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон байна.
Шүүхийн шийдвэрийн дагуу тэрээр улсын төсөвт 250 сая сом /ойролцоогоор 249 сая рубль/ төлнө.
Киргиз Улсын Ерөнхий сайд асан С.Исаков өмнө нь нийслэлийн Дулааны цахилгаан станцын шинчлэлтэй холбоотой эрүүгийн хэрэгт холбогдон шүүхээс 15 жилийн хорих ял сонсоод байсан юм.