Хууль эрх зүйШинэ мэдээ

Ашиг сонирхлын зөрчилтэй 24 гомдлыг хянан шийдвэрлэв

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 6 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 64 гомдол, мэдээллийг шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 24 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд эдгээрээс 3 нь зөрчилтэй болох нь тогтоогдож, 13 гомдолд ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй байна. Түүнчлэн харьяаллын дагуу 5 гомдлыг шилжүүлж, 3 гомдолд хариу өгч буцаасан байна. Одоогоор 40 гомдол шалгагдаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close