Гадаад харилцааОнцлохШинэ мэдээ

Дэйв Воусэн: Ирээдүйн шинэ боломжийн эхлэл гэдэгт итгэлтэй байна

Оюутолгой компани “МИАТ” ТӨХК-ийн онгоцыг түрээслэн Австрали улс руу ажилчдаа хүргэхээр нислэг үйлдсэн. Австрали улс руу “МИАТ” ТӨХК-ийн онгоцоор ийнхүү тусгай нислэг үйлдсэн нь манай улс анх удаа тус улс руу иргэний агаарын тээврийн шууд нислэг хийсэн тохиолдол болсон юм.

Энэ талаар Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэн хэлэхдээ “Монгол Улсаас Австрали руу ниссэн анхны МИАТ-ийн шууд нислэгийг үйлдэх үед гар бие оролцсондоо баяртай байна. Австрали, Монголын харилцаанд түүхэн үйл явдал болов. Манай хоёр орны оюутан сурагчид, хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийг шууд холбох ирээдүйн шинэ боломжийн эхлэл гэдэгт итгэлтэй байна. Та бүхний аяны алтан шар зам өлзийтэй байх болтугай” хэмээжээ.

Австрали руу ниссэн тусгай үүргийн онгоцоор өнөөдөр 263 иргэн эх орондоо ирэх юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close