Гадаад харилцааFocusШинэ мэдээ
Иргэдийг орон сууцаар хангах төслийн зээлийн гэрээг үзэглэлээ
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2020.05.28/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газартай Улаанбаатар хотыг барилгажуулах, ард иргэдийг орон сууцаар хангах, хүний нийтлэг эрхийг хамгаалж цахимаар хяналт тавих, ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгах Солилцох захидал болон зээлийн 4 гэрээнд гарын үсэг зурж баталлаа.
Ингэснээр Солонго-1 орон сууцны хороолол барих төсөл, Солонго-2 орон сууцны хороолол барих төсөл, Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим хяналтын систем байгуулах төслүүд хэрэгжихээр боллоо.