Улс төр

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэхийг хэлэлцэнэ

Тавдугаар сарын 25-ны өдөр буюу өнөөдөр 11:00 цагт Улсын онцгой комисс (УОК)-ын өргөтгөсөн хуралдаан болно. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн УОК-ын хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан билээ.

Мөн олон улсын нислэгийг хязгаарласан хугацааг ч сунгаад байгаа юм. Энэхүү шийдвэр энэ долоо хоногт дуусахаар байгаа тул өргөтгөсөн хуралдаанаар дээрх хязгаарлалтуудыг сунгах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх аж. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үүрэг даалгавар өгөх юм байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close