Гадаад харилцааШинэ мэдээ

Элчин сайд Майкл С. Клечески Дархан хотод ажиллаж байна

АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С. Клеческигээр ахлуулсан ЭСЯ-ны төлөөлөл Америкийн Нэгдсэн Улс-Монгол Улсын соёл, боловсрол, иргэн хоорондын хамтын ажиллагааг дэмжин Дархан хотод 5 дугаар сарын 22-ны өдөр ажиллаж байна.

Элчин сайд Клечески Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон Засаг дарга С.Насанбат нартай уулзаж хоёр орны иргэд хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцаж байна.

Үүний дараа ЭСЯ-ны төлөөлөл Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын төвд зочилж үйл ажиллагаатай нь танилцах юм. Мөн Дархан хот дахь Америкийн Соёл, Мэдээллийн Төвийг үүсгэн байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close