Гадаад харилцааШинэ мэдээ

Америкийн Соёл, Мэдээллийн Төвийг байгуулах санамж бичгийг үзэглэв

АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческигээр ахлуулсан ЭСЯ-ны төлөөлөл Америкийн Нэгдсэн Улс-Монгол Улсын соёл, боловсрол, иргэн хоорондын хамтын ажиллагааг дэмжин Дархан хотод 5 дугаар сарын 22-ны өдөр ажиллаж байгаа юм.

Элчин сайд Клечески Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа. Энэ үеэр аймгийн ГБХЗХГ-ын дарга А.Амгалан болон АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Роберт Тэйт нар Дархан хот дахь Америкийн Соёл, Мэдээллийн Төвийг үүсгэн байгуулах харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулан гарын үсэг зурлаа.

Уг төв нээгдсэнээр Дархан хотын иргэд АНУ-ын талаар бүхий л төрлийн мэдээллийг авах боломжтой бөгөөд тус төвөөс англи хэлний сургалтууд, англи хэл дээрх номын сан, интернетийн үйлчилгээ болон их дээд сургуулиудад элсэх талаар хүүхэд залуучуудад зөвлөгөө өгөх үйлчилгээ зэргийг иргэдэд үнэ төлбөргүйгээр үзүүлэх юм. Мөн Дархан дахь Америкийн Соёл, Мэдээллийн Төв нь соёл, олон нийтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах аж.

Дархан дахь Америкийн Соёл, Мэдээллийн Төвийн санхүүжилтийг АНУ-ын Төрийн Департаментаас баталгаажуулсан ба төвийн үйл ажиллагааг АНУ-ын Батлан хамгаалах яамны Иргэн-Цэргийн харилцааны барилгын сэргээн заслын тусламжтайгаар 2020 оны 11 дүгээр сард нээхээр төлөвлөжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close