Тамирчдын амжилтУрлаг спортШинэ мэдээ

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид тэргүүллээ

159A7713.jpg

Онцгой байдлын байгууллагын үндэс суурь болсон Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний  98 жилийн ой,  нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 60 жилийн ойг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газраас “Заалны хөлбөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр “Аврагч“биеийн тамир-техник спорт хорооны зааланд зохион байгууллаа.

Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, “Аврагч” биеийн тамир-техинк спорт хороо, НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, “Ахмадын хороо”-ны  нийт 19 багийн 130 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан юм.

Нэгдүгээр байрт НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид, хоёрдугаар байрт “Аврагч” биеийн тамир-техник спорт хороо болон Гамшиг судлалын хүрээлэнгийн баг тамирчид, гуравдугаар байрт НОБГ-ын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид  тус тус шалгарлаа.

Харин “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор НОБГ-ын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн тамирчин О.Болорчулуу, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин Л.Мөнхцэцэг нар тодорсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close