ВидеоЭдийн засаг

“Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аян эхэллээ

ДЭЛХИЙН ЖИШИГ УУРХАЙ “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас хэрэгжүүлж буй “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аян эхэллээ. Аяны хүрээнд Монгол орон даяар 21 аймаг 330 суманд ажиллаж, амьдарч буй иргэдэд хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаарх анхан шатны мэдлэг өгөх сургалт явуулж судалгаа авахаас гадна брокер дилерийн компаниудтай хамтран үнэт цаасны данс нээх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Аян 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжилэх тул орон нутгийн иргэд, хувьцаа эзэмшигч та бүхнийг идэвхтэй хамрагдахыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1072 дугаараас авна уу!

Хуримтлалтай хувьцаатай иргэн аяны хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүүн бүсийн багийнхан Дорнод аймгийн Баяндун суманд 2019 оны 11 сарын 08-ны өдөр ажиллаж, олон нийтэд хувьцааны анхан шатны ойлголт өгөх сургалт зохион байгууллаа. Энэ өдөр нийт 41 иргэн сургалтад, 131 иргэн судалгаанд хамрагдлаа.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close