Нийгэм7 хоногБоловсрол

59 дүгээр цэцэрлэг ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо Оюутны хотхоны дунд 59 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 280 хүүхдийн хүчин чадалтай 420 хүүхэдтэй шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо. 280 хүүхдийн хүчин чадалтай, 12 бүлгийн 50 багш, ажилтантай уг цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 4.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Хаппи бюлдинг” ХХК барьж гүйцэтгэжээ.

Хуучин барилга 100 хүүхдийн хүчин чадалтай 1968 онд баригдаж, Мэргэжлийн хяналтын байгууллагын цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсаны дагуу буулгаж шинээр барьсан юм. БЗД-ийн 6 дугаар хорооны сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо 588 хүүхэд байна. Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох, БЗД-ийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ц.Энхтуяа болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close