Орон нутагтБоловсрол

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн тэтгэлэгт нийт 45 оюутан хамрагдав

Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК 2015 онд хамтран ажиллах гэрээг хийж “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-г байгуулсан. Тус сангийн тэтгэлэгт хөтөлбөрийг 4 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж 200 орчим оюутныг хамруулсан байна. 2019-2020 оны хичээлийн жилд шинээр 20 оюутан шалгаруулалтад тэнцэж батламжаа гардан авсан бол сурлагын голч дүн болзолоо ханган сурч байгаа 25 оюутан тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээгээ сунгав. Говийн оюу хөгжлийг дэмжих сан оюутны сургалтын төлбөрийг 100 хувь хариуцдагаараа онцлог юм. Оюутнууд төгсөөд аймаг орон нутагтаа ажиллах ёстой нь уг тэтгэлэгт хөтөлбөрийн давуу тал өндөр хариуцлага юм.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close