НийгэмБоловсролЭнэ сард

Ерөнхий сайд “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ

“Дэлхийн ур чадвар-2019” тэмцээн ОХУ-ын Казань хотноо энэ сарын 22-28-нд болно. Манай улсаас найман мэргэжлээр найман залуу оролцоно.

“Дэлхий ур чадвар” 45 дахь удаагийн энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзан тэмцээнд нь амжилт хүслээ. Тэрбээр,

Монгол Улсад мэргэжлийн боловсрол, сургалтын салбараар бэлтгэгдэн гарсан мянга мянган мэргэжилтэй ажилтнууд эх орныхоо хөгжлийн түүхэн үе бүрт бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн.

Монгол Улс 2014 онд Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын 69 дэх гишүүн орноор элсэн орж, хоёр жил тутам зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд анх удаа 2015 онд оролцсон. Хоёр дахь удаагаа 2017 онд оролцохдоо гагнуурын мэргэжлийн оролцогч  “ТУСГАЙ БАЙР”-ын шагнал хүртсэн амжилтыг Ерөнхий сайд тэмдэглээд Мэргэжлийн боловсролын салбарын шилдгийн шилдэг оролцогч та бүхэн мэргэжлийн ур чадвар, мэдлэг, туршлагаа солилцон, өөрийгөө харуулах, өөрийгөө сорьж нээх энэхүү боломжоо ашиглан 2017 оны амжилтаа бататган, ахиулна гэдэгт найдаж итгэж байна гэлээ.

Монгол Улсын Засгийн газраас “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээний бэлтгэл ажлыг хангах зорилгоор дараах ажлуудыг хамтран хийж гүйцэтгэлээ. Үүнд:

1.  Оросын Холбооны Улс, Монгол Улсын хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу Дэлхийн ур чадварын тэмцээнтэй холбоотой Харилцан ойлголцлын санамж бичиг солилцсон.

2.  Монгол Улсын Засгийн Газар болон Бүгд Найрамдах Солонгос улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа “Хүний нөөцийг чадавхжуулах төв”-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан, санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү ажлын хүрээнд К-STAR буюу зорилтод орнуудад Солонгосын ур чадварын туршлагыг хуваалцах хөтөлбөрийг 2018-2020 оны хооронд 3 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж байна.

3.  Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэхүү тэмцээнд оролцох  зардал, бэлтгэл хангахад нэлээдгүй дэмжлэг үзүүлж байна.

Бүтээн байгуулалтын баялгийн эзэд болсон эдгээр залуусыг Монгол Улсынхаа туг далбаан дор нэг баг болж, нэг зорилгын төлөө улсынхаа нэрийг дуурсган тэмцээндээ амжилттай оролцоод ирэхийг бэлгэдэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн далбаа гардуулан өглөө. Мөн үүрэг хариуцлагаа ухамсарлан, атгасан гар шиг хүчтэй байж, ухааны самбаатай, ур чадвараараа өрсөлдөж амжилт гарган, эх орныхоо нэрийг дуудуулан, ээж аав, ачит багш нар, ард олныхоо сэтгэлийг баярлуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийэв.

ОХУ-ын Казань хотноо болох “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээнд ур чадвараа сорихоор 60 гаруй улс орны 1300-гаад оролцогч 50 гаруй мэргэжлийн төрлөөр өрсөлдөнө. Монгол Улсаа төлөөлөн,

Токарь – Налайх, МСҮТ-ийн Т.Цогтсайхан

Цахилгаан – Налайх, МСҮТ-ийн Э.Рэнчин-Очир

Сантехник – Ховд, Хөгжил политехник коллежийн С.Дашдэрэм

Үсчин – Үйлдвэрлэл-Урлалын политехник коллежийн Н.Гэрэлт-Од

Өрөг угсрагч – Барилгын политехник коллежийн Г.Анх-Учрал

Мужаан – Техник технологийн политехник коллежийн Н.Батбуян

Гагнуур – Герман-Монгол МСҮТ-ийн Т.Оюун-Эрдэнэ

Тогооч – Хүнс, технологийн политехник коллежийн Л.Чибаяр нар оролцоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close