Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Авто замын нөхөөсний ажил хийгдэж байна

Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал хот доторх авто замын нөхөөсний ажилтай танилцлаа. Ойрын үед үргэлжилсэн бороо орсонтой холбоотойгоор нөхөөсний ажил саатаад байсан. Мөн борооноос шалтгаалж авто замын эвдрэл ч багагүй нэмэгдээд байгаа юм. Энэ жил тус хотын хэмжээнд нийтдээ 2114 м.кв талбайд авто замын нөхөөсний ажил хийгдэх аж. Уг ажлын гүйцэтгэгчээр “Орхон АЗЗА” ТӨХК ажиллаж байгаа гэнэ.

Сүүлийн өдрүүдэд цаг агаар таатай байсныг ашиглаж авто замын нөхөөсний ажлын бэлтгэл буюу зүсэлтийн ажил хийгдсэн байна. Өнөөдөр, маргаашдаа бороо орохгүй бол нөхөлтийн ажлыг эхлүүлж, богино хугацаанд дуусгах боломжтойг “Орхон АЗЗА” ТӨХК-ын удирдлагууд онцоллоо. Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал гүйцэтгэгч компанид ажлаа богино хугацаанд дуусгахаас гадна чанартай, эдэлгээ даах нөхөөс хийх хэрэгтэйг санууллаа.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close