Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Эрдэнэтчүүд Хүүхдийн баяраар төв замаа хаана

Орхон аймгийн хэмжээнд энэ жилийн хүүхдийн баярыг “Эрдэнэтийн хүүхдүүд-бидний ирээдүй” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх аж. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн баяр зохион байгуулах ажлын хэсгээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна.

Хүүхдийн баярын нээлтийн ёслол А.Амарын талбайд 6-р сарын 1-нд 11 цагаас эхэлнэ. Тиймээс тухайн өдрийн өглөөний 10 цагаас оройн 20 цаг хүртэл Холбооны уулзвараас Баян худалдааны төв хүртэлх авто замыг хаахаар болсон байна.

Хүүхдийн баяраар төв талбайд болох тоглолт нь “Хөгжмийн гайхамшиг”, “Дууны гайхамшиг”, “Бүжгийн гайхамшиг” гэсэн хэсгүүдээс бүрдэх юм байна. Уг тоглолтод 2018-2019 оны хичээлийн жилд улсын болон олон улсын уралдаануудад амжилттай оролцсон 320 орчим хүүхэд оролцох аж.

Ийнхүү нээлтийн ёслолын дараа УСО-ны дугуйлан болон СУИС-ын оюутнууд, Яргуй наадмын шилдгүүд хамтран өөрсдийн уран бүтээлийн дээжээс Эрдэнэтчүүдэд толилуулна гэж баярын ёслолын Ерөнхий найруулагч хэллээ.

Баярын өдөр борлуулах хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээнд Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж ажиллана. Мөн “Хоёр Эрдэнэ” ХХК-ийн ажиллуулдаг хүүхдийн паркт тус газрын Улсын байцаагчид хяналт, шалгалт хийсэн тул ажиллах зөвшөөрлийг олгожээ.  Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах баг томилогдсон гэнэ.

Түүнээс гадна  6-р сарын 1-нд аймгийн Засаг дарга Д.Батлутын гарын бэлгийг зорилтот бүлгийн 300 гаруй  хүүхэд болон тухайн өдөр төрсөн эх, хүүхдүүдэд гардуулах юм байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close