Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмЭнэ сардОрон нутаг

Соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалт хангалтгүй гэж үзжээ

Булган аймгийн Булган, Бүрэгхангай, Баяннуур, Хангал сумдын түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтын байдалд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийв.

Шалгалтын явцад түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн сан бүрдээгүй, дурсгалыг эзэнжүүлж хамгаалаагүй, хадгалалтын байдалд тавих хяналт сул, соёлын өвийг хамгаалах, өв уламжлал, ёс заншил, хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах ажлыг хангалтгүй хийсэн, дотоод хяналт шалгалтыг журмын дагуу хэрэгжүүлээгүй зөрчлүүд илэрсэн байна.

Дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлээгүй Бүрэгхангай, Баяннуур сумын Соёлын төвүүдэд шийтгэврийн арга хэмжээ авч, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага, зөвлөмж өгчээ.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Соёлын өвийг хамгаалах асуудлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, энэ хуулиар үүрэг хүлээсэн байгууллага, эрх бүхий этгээд хариуцна” гэж заасны дагуу бүх шатны ИТХ, Засаг дарга нар орон нутагтаа байгаа “Соёлын үнэт өвөө” хайрлан хамгаалцгаах шаардлагатай байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close