Орон нутагЭрүүл мэнд

Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэлийн нэгдсэн загвартай боллоо

Эх баригч бага эмч нарыг чадавхижуулах сургалтын үр дүнд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл судалгааны нэгдсэн загвартай болж, жирэмсний хяналтын хөтөч картын хөтлөлт сайжирч чанаржлаа.

Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас аймгийн хэмжээний нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, жирэмслэлт, төрөлттэй холбоотой тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах нь” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг 2019 оны 02 сарын 13-27–ны өдрүүдэд бүсчлэн зохион байгуулсан юм. Сургалтанд сум дундын эмнэлэг, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн нийт 28 эх баригчийг оролцуулж, 4 ээлжээр 12 хоногийн турш арга зүйн зөвлөгөө, шинэлэг мэдлэг, мэдээлэл олгож, онол, дадлага хослуулан явуулсан.

Энэхүү сургалтыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны ‘’Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд‘’ үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 78 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж үйлчилгээний журам батлах тухай” 338 дугаар тушаал, Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын даргын 2019 оны А/10 тоот тушаалын хэрэгжилтийг хангах үүднээс эх баригч бага эмч нарыг үе шаттайгаар чадавхжуулах, мэдлэгийг сэргээх зорилгоор зохион байгуулсан юм.

Эх баригч нар эл сургалтанд хамрагдсанаар хууль эрх зүйн мэдлэгээ нэмэгдүүлж, эх барихын тусламж үйлчилгээний гардан үйлдлийн ур чадвараа ахиулж чадлаа. Мөн сургалтын үр дүнд ажлын байрны тодорхойлолтын дагуу эх барихын тусламж үйлчилгээнд их эмч, эх баригч бага эмчийн үүрэг оролцоог тодорхойлж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл судалгааны нэгдсэн загвартай боллоо. Энэхүү сургалт нь жирэмсний хяналтын хөтөч картны хөтлөлтийн чанарыг сайжруулах, цаашлаад эх, хүүхдийн эндэгдлийг бууруулахад нөлөөлж чадсан цогц сургалт болсоноороо онцлогтой аж.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close