Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмХууль эрх зүйОрон нутаг

Баянхонгор аймгийн Цагдаагийн алба хаагчид “Гэрийн дүрэм”-тэй боллоо

Баянхонгор аймгийн ИТХ-ын тогтоолоор 2019 оныг “Хүүхэд хамгаалал – Өв тэгш хүмүүжлийн жил” болгон зарласан. Тэгвэл жилийн ажлын хүрээнд дэвшүүлсэн таван зорилтын нэг нь айл бүр “Гэрийн дүрэм”-тэй болох. Гэрийн дүрэмтэй болсноор эцэг эх болон хүүхдийн харилцаа хандлага эерэг, хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан илүү боловсронгуй, гэрийн халуун дулаан уур амьсгал бүрдэх чухал ач холбогдолтой аж.

“Хүүхэд хамгаалал-Өв тэгш хүмүүжлийн жил”-ийн хүрээнд айл бүр гэрийн дүрэм, хүүхдийн дүрмийг бий болгож мөрдүүлэхээс гадна бүх насныхныг “Хүмүүжлийн эерэг арга” сургалтад хамруулах, урлаг спортоор дамжуулан хүүхэд бүрийг хөгжүүлэх, хамгаалах, бүх нийтээр шатар тоглох хөдөлгөөн өрнүүлэх, албан байгууллага бүрт “Эцэг эхийн зөвлөл” байгуулах зэрэг ажлыг өрнүүлэх юм.

“Гэрийн дүрэм”-ийг албан хаагч бүрт гардуулах үеэр “Хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэм”-ийг хүлээн зөвшөөрөх тухай батламжид нийтээрээ гарын үсэг зуржээ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close