Food&Health

Уургийн тухай

Уураг нь аминхүчлүүдээс тогтсон өндөр молекулт азотот нэгдэл бөгөөд хоол хүнсээр орсон уурагнаас хүний бие махбодид уураг үүсдэг. Хүний биеийн үйл ажиллагаа эсийн задрах, нөхөн төлжихөд зайлшгүй хэрэгтэй бүх аминхүчлийг хангалттай хэмжээгээр агуулсан уургийг төгс уураг гэнэ. Мах, өндөг, сүү, загасны уураг биологийн үнэт чанар өндөртэй уураг.

Бие махбод бол тэжээллэг бодис ялангуяа уургаас өөрийн эс эдийг тогтмол шинэчлэн нөхөн сэлбэдэг. Уураг нь булчин бүрдүүлэлтээс эхлээд хүний бие махбодид маш олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь хүний өдөр тутамд авах ёстой хамгийн чухал нэгдэл юм. Бие махбоди бол тэжээллэг бодис ялангуяа уургаас өөрийн эс эдийг тогтмол шинэчлэн нөхөн сэлбэдэг.Уураг нь амьтны болон ургамлын гаралтай гэж ангилагдана.

Уураг нь хүний биед дараах үүргийг гүйцэтгэнэ:
►    Шинэ эд эс үүсэх, өсөлт хөгжилтөд /хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд/
►    Алдагдсан амин хүчлийг нөхнө. Хүний бие дэх эсүүд устахад уураг амин хүчил болтлоо задарч зарим хэсэг нь дахин хэрэглэгдэж зарим нь шээсээр ялгарах ба энэ шээсээр ялгар ч буй амин хүчлийг нөхөхийн тулд уураг хэрэгтэй.
►    Эсийн үйл ажиллагаанд хэрэглэгдэнэ.
►    Халдварын эсрэг үйлчилгээтэй. Вирус, нянг устгахын тулд өвөрмөц уураг эсрэг бие үүснэ.
►    Илч үүсгэнэ. Хэрэв уураг хэтрүүлэн хэрэглэвэл эсийг нөхөн сэргээх, шингэнийг үүсгэхэд оролцож эсийн үйл ажиллагаанд хэрэглэгдээд илүү гарсан уураг өөх болон хуримтлагдана.

Амьтны гаралтай уургийг мах, загас, өндөг, сүү болон сүү сүүн бүтээгдэхүүн, ургамлын гаралтай уургийг шар буурцаг, арвай, төмс, цагаан будаа гэх мэтийн олон ургамлаас авдаг. Монгол хүний хоол бодисын солилцоонд гүйцэтгэх үүрэг химийн найрлага болон тэжээллэг бодисын солилцоонд гүйцэтгэх үүрэг химийн найрлага болон тэжээллэг чанараараа харилцан адилгүй байдаг байна.

Хоол хүнсэн дэх уураг нь хоол боловсруулах эрхтнүүдэд боловсрогдон амин хүчил болон задрах ба бие махбодид тэдгээрээс биохимийн  нийлмэл процессийн замаар цус, тархи, булчин, бусад эд эрхтний уургийг бүтээхэд “Химийн тоосго” гэж нэрлэгдсэн 20 төрлийн амин хүчлийн найрлага бүхий өвөрмөц шинж чанартай уургийг бий болгодог байна.

Уураггүйгээр ялангуяа түүнд агуулагдах азот үгүйгээр биеийн өсөлт, хөгжилт нөхөн сэргээлт ба илч үйлдвэрлэлийн аль нь ч явагдах боломжгүй юм. Эрэгтэй хүний бие дунджаар 17 хувийн уургаас бүрдэх бөгөөд гол төлөв булчин, биеийн тулгуур холбоос эдүүдэд хуваарилагдсан байдаг. Үүний зэрэгцээ уурагт катализатор болох ферментгүйгээр ганц ч эс үйл ажиллагаа явуулж чадахгүй. Энэ нь амьсгалахаас авахуулаад бодож сэтгэх хүртэлх биологийн бүх процессийг хамаардаг.

Хоол хүнсэнд нүүрс ус, өөх тосны аль нэг нь дутагдахад бие махбод өөртөө шаардагдах илчийг уургаас авдаг нь нэг ёсны хохирол юм. Хүнс тэжээлийн зүйлд уураг дутагдсанаас болж эцэж турах нь өөх тосны нүүрс усны дутагдалтай адил илт мэдэгдэхгүй боловч уургийн дутагдлыг нөлөө нь үхэлд ч хүргэх аюултай байдаг.

Насанд хүрэгсдийн хоол хүнсээр авах хоногийн илчлэгийн 15 хувь нь уургаар хангагдах ёстой. Халуун орчинд болон халуурах үед уургийн задрал өндөр байдаг. Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд нь төгс уураг буюу үл орлуулах амин хүчлийн баялаг байхад ургамлын гаралтай бүтээгдэхүүн өөр аминхүчлүүдээр баялаг байдаг.

Бие махбодид зайлшгүй шаардлагатай амин хүчлийг зохистой харилцаагаар авахын тулд амьтны болон ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хослуулан хэрэглэж байх хэрэгтэй. Уургийн найрлага дахь амин хүчлүүдийг орлуулж болох ба үл орлуулж болох гэж шинж төрлөөр нь хоёр ангилдаг.

Бие махбод зарим төрлийн амин хүчлүүдийг өөртөө нийтэгшүүлдэг. Харин үүнийг нь орлуулж болох амин хүчил гэдэг. Гэвч амин хүчлийн нийтэгшил нь их удаашралтай явагдаж бие махбодийн хэрэгцээг бүрэн төгс хангаж чаддаггүй. Харин үл орлуулах амин хүчлүүдийг болон хоол боловсруулах замаар нийтэгших амин хүчлүүдийн дутуу хэсгийг ч мөн адил хоол хүнсээр авах шаардлагатай байдаг юм.

Хэдийд хэрэглэх вэ? Уураг нь өдрийн турш хүний биед шаардлагатай бөгөөд ялангуяа бэлтгэлийн үед зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Бэлтгэл дуусахаас 30 минутын өмнө хэрэглэвэл илүү тохиромжтой. Бэлтгэлийн дараа хэрэглэх нь алдагдсан эрч хүчийг нөхөн сэргээж булчинг томруулах, нөхөн сэргээх бодит түлш болж өгдөг. Ямар хэмжээгээр хэрэглэх вэ? Бэлтгэлийн дараа 15-20 гр өндөр чанарын протейныг хамгийн багадаа хэрэглэх хэрэгтэй. Өндөр чанарын протейнд шар сүүний уураг, касейн, буурцагны уураг гэх мэт орно. Насанд хүрсэн хүмүүс биеийн жиндээ харьцуулан уургийг хэрэглэнэ. Энгийн хүн 1 кг тутамд 0,8 гр уураг, бэлтгэл хийдэг хүн1 кг жин тутам 1,2-1,7 гр уураг өдөрт хэрэглэх шаардлагатай.

4.5 2 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

1 Comment
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 Жил

өдрийн хоолондоо уураг нүүрс усыг зөв тохируулж хэрэглэнээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
Close