Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Хот байгуулалтын дундын мэдээллийн сан байгуулах талаар хамтран ярилцана

Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал болон холбогдох албаны хүмүүс өчигдөр нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Mon Map” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус компани нь Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Мэдээлэл технологийн газартай хамтран хот байгуулалтын “Дундын мэдээллийн сан” байгуулах ажлыг эхлүүлээд байгаа юм.  Энэ нь технологийн шийдлийг ашиглан “Нээлттэй ухаалаг хот” болгох зорилтын хүрээнд “Орон зайн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн сан” төслийг хэрэгжүүлжээ. Энэ нь газарзүйн мэдээллийн “Are GIS Earth” системд суурилсан бөгөөд 26 байгууллагатай хамтран ажилласан байна.

Энэхүү системийн зорилго нь орон зайн мэдээллийн системд суурилан Хот байгуулалтын дундын мэдээллийн санг үүсгэснээр төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад чиглэгдэх юм. Тус мэдээллийн санд гэмт хэргийн мэдээлэл, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын байршилтай уялдуулан тандах, камерийн хяналт, улсын ба хувийн эмийн сан, авто замын сүлжээ, авто зогсоолын мэдээлэл, гал түймрийн бүртгэл, цэцэрлэг сургуулийн хүртээмж хамран сургалт, аялал жуулчлал, газрын дахин төлөвлөлт хийх байршил, архитектор орон зайн бүсчлэл, инженерийн шугам сүлжээ, агаарын бохирдлын эх үүсвэр, үерийн дүн шинжилгээ, хөрсний бүдүүвчийн зураглал, хүнд металлд бохирдсон цэгийн судалгаа, хамгаалалттай бүсүүдийн талаар гэх мэт төрөл бүрийн мэдээллийг нэг дороос авах зэрэг давуу талтай юм.
0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close