Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Түвшинширээ сумаас “Бэлчээр ашиглагч малчдын бүлгийг бэхжүүлэх” сургалт эхэллээ

НҮБ-ийн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн зээлийн хөрөнгөөс санхүүжигдэх IFAD буюу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд “Бэлчээр ашиглагч малчдын бүлэг” (БАМБ)-ийг бэхжүүлэх, чадавхижуулах зорилготой орон нутгийн иргэдэд зориулсан сургалт зөвлөгөөн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас эхэлж байна. Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий гэсэн зургаан аймагт төсөл хэрэгжиж буй зорилтот сумдад малчдын бүлгүүдийг байгуулж, бэхжүүлэх, хоршоо болгон хөгжүүлэх, бэлчээр ашиглалтыг сайжруулах чиглэлд зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон “Хөгжлийн оньсон түлхүүр төв” ТББ-уудын түншлэл хамтран ажиллаж байгаа юм:

Түвшинширээ суманд зохиогдож буй энэ удаагийн сургалт зөвлөгөөнд Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн (ЗЗБУХТ) бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч Т.Цэдэндамба, ХААСМХОТ төвийн тэргүүн доктор Б.Биньеэ, МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Түвшинширээ сумын Засаг даргын орлогч Э.Эрдэнэбат тэргүүтэй тус сумын Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийнхэн, таван багийн малчин өрхийн төлөөллүүд оролцож байна. Сургалт зөвлөгөөнөөр Бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, БАМБ байгуулах эрх зүйн болон практик шаардлага, БАМБ-ийн бүтэц зохион байгуулалт, бэлчээрийн менежмент дэх оролцоо, БАМБ-ын улирлын бэлчээрийн хэмжээ байошлыг тогтоох, бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг бэлчээрийн улирлын нүүдэл, усан хангамж, тэжээл бэлтгэл зэрэг сэдвийн хүрээнд боловсруулах хэрэгжүүлэх, Бэлчээр ашиглалтын гэрээний ач холбогдол, бэлчээр ашиглах журам боловсруулах, хэрэгжүүлэх, эрсдлээс хамгаалж байгаа сайн байгуулж байгаа туршлагын талаар мэдээлэл өгнө.

Мөн Бэлчээрийн төлөв байдлыг фотомониторингийн аргаар тодорхойлох, үр  дүнг ашиглах, малын чанар сайжруулах, бэлчээрийг зохистой ашиглахад малчдын гүйцэтгэх үүрэг, БАМБ-ын дундын мөнгөн сайн байгуулах, малчдын хоршоо болон Хадгаламж зээлийн хоршоо байгуулан хөгжүүлэх замаар малчдын орлогыг нэмэгдүүлэх тухан мэдлэг олгоно. Сургалт зөвлөгөөний төгсгөлд БАМБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах  талаар зөвлөлдөх юм.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close