Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Нийт нутгийн 70 орчим хувь цасан бүрхүүлтэй байна

2 дугаар сарын эхний арав хоногт хур тунадас ихэнх нутагт 0.0-3 мм, Увс аймгийн Баруунтуруун, Өмнөговь, Зүүнговь, Ховд аймгийн Булган, Мянгад, Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Завханмандал, Яруу, Тэлмэн, Улиастай, Идэр, Говь-Алтай аймгийн Алтай, Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь сумдын нутгаар 3.1-5 мм, Увс аймгийн Хяргас, Ховд аймгийн Алтай, Үенч, Завхан аймгийн Цагаанхайрхан, Баянхонгор аймгийн Хүрээмарал, Өвөрхангай аймгийн Хархорин сумдын нутгаар 5.1-9.2 мм орлоо.

Харин Хөвсгөл аймгийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Төв, Дорнод аймгийн зарим, Увс, Говь-Алтай, Орхон, Сүхбаатар аймгийн зарим нэг сумаар хур тунадас орсонгүй. Энэ хугацаанд агаарын хэм ихэнх нутгаар олон жилийн дундажаас 1.1-8.6 хэмээр хүйтэн байв.

Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байгаагаас Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Булган, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун, болон зүүн өмнөд, Хэнтийн баруун өмнөд болон зүүн хэсэг Сүхбаатарын өмнөд , Дорнод аймгийн зүүн хэсгээр 1-24 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.

Эдгээрээс хамгийн зузаан нь Увс аймгийн Зүүнговь суманд 24 см, Улаангом, Хяргас, Малчин суманд 20 см, Баруунтуруун суманд 19 см, Завхан аймгийн Баянтэс суманд 16 см, Хөвсгөл аймгийн Хатгал суманд 15 см, Завхан аймгийн Улиастай, Цагаанхайрхан суманд 14 см зузаан цастай байна гэсэн мэдээ ирүүллээ.

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын мэдээгээр, хоёрдугаар сарын 18-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр хурдтай салхилж байна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна гэж Ус, цаг, уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байгаа юм.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close