Нийгэм7 хоногУлс төр

УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг 25-нд өргөн барина гэв

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар өчигдөр буюу энэ сарын 21-нд мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын даргыг огцруулах агуулга бүхий хуулийн төслийг эцэслэн батласан.

Уг хуулийн төсөл энэ сарын 25-ны өдрөөс шууд хэрэгжих юм. Үүнтэй холбогдуулан, дээрх гишүүд мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаалыг энэ сарын 07-нд зохион байгуулж, улмаар Сүхбаатарын талбайд суулт зарлан иргэдийн гарын үсгийг цуглуулж буй юм. Одоогоор нийт 30 мянган иргэн УИХ-ын даргыг огцрохыг шаардаж гарын үсэг зурсан” гэсэн юм.

Энэ сарын 25-нд УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тиймээс УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг хууль хэрэгжиж эхлэх өдөр өргөн барихаар төлөвлөж байгаа бөгөөд одоогоор гишүүдийн гарын үсгийг цуглуулах ажлыг эхлүүлж байгаа талаараа мэдээллээ.

УИХ-ын даргыг чөлөөлсний дараа “60 тэрбум”-ын хэрэг, стратегийн ордуудыг ард түмний мэдэлд шилжүүлэх, Засгийн газрын 28 сангийн үйл ажиллагаа болон Үнэ тогтворжуулах хөтөлбөр, концессын гэрээ зэрэг эдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг тодорхойлно гэдгийг дээрх гишүүд мэдээллийн үеэр онцолсон юм.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close