Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн ордны Б танхимд хуралдаж эхэллээ. Хуралдаанд аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын дарга болон Засгийн газрын харьяа яам агентлагийн дарга нар оролцож байна.
Тус хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэх юм байна. Тодруулбал, 2018 оны сахилга хариуцлагын жилийн дүгнэлт, Төрийн албаны шалгалт- Төрийн албаны шинэ хууль хэрэгжүүлэх, Төрийн албаны хариуцлагын хууль, сахилга хариуцлагаа дээшлүүлж, иргэн төвтэй төр байх зэрэг асуудлыг онцлон хэлэлцэж байгаа юм байна. Засгийн газраас 2018 оны сахилга, хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан дүгнэлтийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор есөн заалт бүхий тэмдэглэл гаргаж, холбогдох хүмүүст дагаж хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. Үүний дараа Төрийн албаны шалгалт, Төрийн албаны шинэ хууль хэрэгжүүлэх асуудлын талаар хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Засгийн газраас тэмдэглэл гаргалаа. Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.