МАННийгэмУлс төр

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. МАН-ын бүлэг хуралдаж, элчин сайд нарын томилгоо болоод буцаан татах асуудал, УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийн талаар хэлэлцжээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Австрали , Тайланд, БНСУ-д суух элчин сайд нарыг өнгөрсөн жил УИХ-д зөвшилцсөн. Н.Чимгүүндарь, Б.Хурц, Б.Тэнгэр нарыг томилох асуудал жил гаруйн хугацаанд саатаж байгаа. Янз бүрийн шалтгаан бий. Тийм учраас Гадаад харилцааны сайд дээрх гурван хүнийг буцаан татах шаардлагатай байна гэдэг саналыг тавьсны дагуу бүлгийн гишүүдийн олонх нь дэмжлээ. Хоёр дахь хэлэлцсэн асуудал болох УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлаар хуулийн төслийг энэ долоо хоногт эцэслэн батлахаар бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэсэн мэдээллийг өгсөн юм.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close