НийгэмУлс төр

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ. Ерөнхийдөө ямар ч тохиолдолд МАНАН бүлэглэлтэй тохиролцох асуудал байхгүй, хэрэв Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгээр батлахад ямар нэгэн саад учруулвал тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

Уг мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Бид ордон дотор шаардлагатай бүх тэмцлийг хийж байна. Хоёр дахь жагсаалыг хийгээгүй бол өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан. Улс төрийн шинэ соёл тогтсон. Олон хүмүүс гурав дахь жагсаалаас айсан. Одоо М.Энхболд дарга огцорно. Тийм ч учраас М.Энхболд дарга орж ирж, ирц хүрч, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан. Тиймээс би М.Энхболд даргаас уучлал гуйсан. Түүнээс биш МАНАН дэглэмээс уучлал гуйгаагүй, тохиролцоо ч хийгдээгүй” гэв.

Мөн УИХ-ын гишүүн T.Аюурсайхан “Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар орж үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо дахин нэг удаа хэлэлцсэнээр чуулганаар эцсийн хэлэлцүүлэг нь болж хуулийн төсөл батлагдана. Батлагдангуут нь нэр бүхий 40 гишүүн гарын үсгээ зурж УИХ-ын даргыг огцруулах юм. Ямар нэгэн саад тотгор гарах юм бол эсэргүүцлийн гэрүүд бэлэн байгаа. Эсэргүүцлийн дараагийн хэлбэрт орох бэлтгэл ажлыг ч хангасан. Дараагийн удаад жагсаал цуглаанд оролцогчид Төв талбайд жагсах бол Иргэний нийгмийн байгууллагууд УИХ-ын даргын амьдардаг газар нь буюу Их тэнгэрийн аманд жагсч өлсгөлөн зарлана. УИХ-ын дарга энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг гаргасан байна. Гэтэл дээрх хуулийн төслийг хэлэлцэх асуудлын долдугаарт оруулсан учир хамгийн эхэнд хэлэлцүүлэхийг шаардаж байна. ҮАБЗ-ийн дагуу чуулганыг ээлжит бусаар хуралдуулах ёстой” гэсэн юм.

 

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close