Нийгэм7 хоног

Д.Дорлигжавын өмгөөлөгчид шүүхэд гомдол гаргажээ

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 9-нд Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарт Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналыг шүүн, хэлэлцээд дээрх нэр бүхий гурван хүнийг яллагдагчаар тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн.

Тэгвэл Д.Дорлигжавын өмгөөлөгчид нэг сар цагдан хорьсон нь үндэслэлгүй хэмээн үзэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаад байгаа аж. Уг гомдлыг хэлэлцэх шүүх хурлыг энэ сарын 14-нд товлоод байгаа гэх албан бус эх сурвалж байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close