НийгэмУлс төр

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл гишүүдийн 94,7 хувийн саналаар дэмжигдлээ

УИХ-ын чуулганы хуралдаан 02:00 цагт эхэлж, УИХ-ын дарга М.Энхболд хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа гишүүд саналаа хэлж, УИХ-ын 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудал, ХХААХҮ-ийн сайдыг томилох, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуралдаанд оруулах эсэхээр санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учраас дээрх асуудлуудыг хэлэлцэж эхлэв.

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын Дэгийн тухай хууль болон дагалдах хууль өөрчлөлт оруулах буюу УИХ-ын гишүүдийн олонхын саналаар чөлөөлөх хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Гишүүд үг хэлж дууссаны дараа УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 94,7 хувийн саналаар дэмжигдлээ. Ингээд хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

УИХ-ын 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлаар хуралдаан үргэлжилсэн ч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дөрвөн цагийн завсарлага авах горимын санал гаргасан юм. Үүр цайтал хуралдсан чуулганы хуралдааныг өнөөдрийн 10.00 цагт хуралдуулах горимын санал гаргасныг дэмжиж, чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close