Улс төр

Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр үргэлжлүүлэн хуралдана

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын гишүүн Г.Солтан орон нутагт томилолттой явсан учраас Халдашгүй байдлын дэд хороо шийдвэрээ гаргаж чадахгүй завсарлаж өнөөдөр 09.30 цагт хуралдахаар товлосон билээ.

Дэд хорооны хуралдааны дараа Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороод гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх бөгөөд чуулганы хуралдаанаар ч мөн хаалттай хэлэлцэх юм. УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх саналыг улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн бол УИХ 48 цагийн дотор хэлэлцэх учиртай.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close