Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэм7 хоногОрон нутаг

Хүнд гэмтэлтэй гурван зорчигчийг нисдэг тэргээр авчирна

Энэ сарын 8 нд Улаанбаатараас Замын Үүд чиглэлийн 47 хүнтэй  нийтийн тээврийн автобус, сумаас 10 км зайтай орох хаалга мөргөж, зам тээврийн осол гарсан. 2 хүн нь ослын газарт амиа алдаж, 45 хүн хүнд болон хөнгөн гэмтэж бэртсэн.  Осолд орсон иргэдэд орон нутгийн эмнэлгээс анхан шатны тусламж үзүүлэн,  эрэмбэлэн ангилж, Замын-үүд сумын эмнэлэг рүү зөөвөрлөн хүргэж, бүх хүнд ЭХО, рентген оношилгоог хийлээ.

Өчигдөр орой 37 өвчтөнийг  эмч нарын хамт Замын-Үүдээс галт тэргээр Улаанбаатарт авч ирсэн. Өнөөдөр өглөө ирсэн өвчтөнүүдийг ГССҮТ, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн машинууд авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж,  эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Эмчилгээний тасагт хэвтсэн 20 хүн нь хүнд гэмтсэн, тархи нугасны гэмтэлтэй, мөчдийн хугарал ихтэй, 4 өвчтөн оношилгооны түвшинд байгаа бол бусад нь харьцангуй гэмтэл багатай, эмчийн хяналтанд орж, зөвлөгөө аваад буцлаа.

Харин Замын-Үүд суманд байгаа 3 өвчтөнийг авахаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс гавал тархины гэмтлийн эмч, эрчимт эмчилгээний эмч болон сувилагч нисдэг тэргээр орон нутгийг зорьсон нь өнөөдөр 17:00 цагт Улаанбаатарт газардах юм.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close