НийгэмЭдийн засаг

Тэтгэврийг хоёрдугаар сараас нэмнэ гэв

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурал боллоо. Уг хурлаар 2019 онд төрийн албан хаагчдийн цалин хөлсийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, гурван тал байр сууриа нэгтгэх зорилготой юм.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хуралдааны эхэнд “Төсөвт цалин нэмэгдүүлэхэд зориулан 277 тэрбум төгрөг суусан. Эх үүсвэр шийдэгдчихсэн байхад Засгийн газрын зүгээс оны эхэнд бага хувиар, оны сүүлээр дахин нэмэчихээд, тухайн онд цалинг өндөр хувиар нэмсэн юм шиг харагдуулдаг аргаа хэрэглэхээ болих хэрэгтэй. 2019 онд цалинг 20 хувь нэмсэн гэж хэлж болохгүй. Хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа хүмүүс цалин хөлс нь хэзээ нэмэгдэх талаар мэдээлэлтэй байх ёстой” гэв.

Харин Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурал эхэлсэн ч ХНХ-ын Сайд С.Чинзориг “Өнөөдрийн энэ хурал цэвэр ажил хэргийн санал солилцох зорилготой. Амжвал энэ долоо хоногт үгүй бол дараа долоо хоногт цалин нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна. Засгийн газраас шийдвэр гаргасан даруйд мэдээлэл өгөх болно. Засгийн газарт оруулах гэж байгаа асуудлаа талууддаа танилцуулж, санал солилцохоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Тэтгэврийг хоёрдугаар сараас нэмнэ. Бас Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэнэ” гээд хэвлэл мэдээллийнхнийг гаргасан хаалттай хуралдаан боллоо.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close