МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль болон мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаа, музейн сан хөмрөгийн бүртгэл, хадгалалт, хамгаалалтыг шалгах хяналтын хуудаснуудад нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцүүлгийг энэ сарын 07-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр аймаг, орон нутгийн боловсрол, соёлын хяналтын улсын байцаагчдаас ирүүлсэн 90 гаруй саналтай танилцан, хэлэлцүүлэг хийж нэгтгэв.